DONGYUAN since 2008, and DONGWEl is a part of DONGYUAN
Хэл: EN MG

Халуун усны бойлер

Халуун усны бойлер нь усыг тодорхой температур хүртэл халааж, тогтвортой, тасралтгүй халуун ус нийлүүлэх зориулалттай өндөр үр ашигтай төхөөрөмж юм. Энэхүү бойлер нь түлш шатаах эсвэл цахилгаан эрчим хүч ашиглан усыг тогтоосон температурт халааж, ахуйн хэрэглээ, угаалгын болон үйлдвэрлэлийн процессын халуун усны хэрэгцээг найдвартай хангана.
Автомат удирдлагын систем, авсаархан хийц, хэрэглэгчдэд ээлтэй ажиллагаатай учраас орчин үеийн барилга байгууламжийн зайлшгүй шаардлагатай шийдэл болж,мөн эрчим хүчний хэрэглээг оновчтой зохицуулж, ашиглалтын зардлыг бууруулдаг.

Get a quote
Description
Documentation
FAQ

Бүтээгдэхүүний танилцуулга:

Халуун усны бойлер нь ус халаах, зарим тохиолдолд бага даралтын уур үүсгэх зориулалттай төхөөрөмж юм. Энэн нь ахуйн, худалдаа үйлчилгээний болон үйлдвэрийн зориулалтаар өргөн ашиглагддаг. Орчин үеийн бойлерууд нь өндөр үр ашигтай дулаан солилцооны технологи, автомат температурын хяналт,алсын зайнаас хянах ухаалаг системтэйгээр хийгдсэн юм.
Төхөөрөмж нь хуурай шаталт, хэт халалт, даралтын огцом өсөлт зэрэг эрсдэлээс хамгаалах олон аюулгүй байдлынн системээр тоноглогдсон болохоор аюулгүй, тогтвортой ажиллагааг бүрэн хангадаг. Мөн бага ялгаруулалттай, байгальд ээлтэй хийц нь орчин үеийн ногоон барилгын стандартад нийцдэг.

 

Хар хөх өнгийн дэвсгэр фон дээр уалуун усны бойлерын зургийг байрлуулж, хажууд нь бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт зэргийг дагалдуулав. Цагаан өнгийн дэвсгэр фон дээр уалуун усны бойлерын зургийг байрлуулж, хажууд нь бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт зэргийг дагалдуулав.

 

Онцлог, давуу талууд

Өндөр үр ашигтай ажиллагаа
Бойлер нь шаталтын дэвшилтэт технологи эсвэл өндөр чадлын цахилгаан халаагуур ашигласнаар дулааны алдагдлыг хамгийн бага түвшинд барьж, эрчим хүчний ашиглалтыг дээд хэмжээнд хүргэнэ.
Бат бөх, удаан эдэлгээ
Дулаан болон даралт тэсвэрлэх зориулалтын чанарын өндөр түвшний ган, зэвэрдэггүй материал ашигласан учраас зэврэлт, элэгдэлд тэсвэртэй, ашиглалтын хугацаа урт.
Аюулгүй байдлын иж бүрэн хамгаалалт
Даралт хэтрэлтээс хамгаалах хаал, температурын мэдрэгч, автомат унтраалт, цахилгааны хамгаалалт зэрэг олон давхар хамгаалалтын шийдэлтэй.
Дуу чимээ багатай, тав тухтай
Ажиллагааны явцад дуу чимээ бага гаргах тул орон сууц, зочид буудал, эмнэлэг зэрэг чимээгүй орчин шаарддаг газарт тохиромжтой.
Ухаалаг удирдлагын систем
Температурын нарийн тохируулга, цагийн горим, өөрийгөө оношлох функцтэй бөгөөд дэлгэцтэй удирдлага эсвэл алсын хяналтын боломж бүхий загваруудтай.
Байгальд ээлтэй шийдэл
Бага утаа, бага ялгаруулалттай  болохоор нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжинэ.

 

Хэрэглээний хүрээ

Ахуйн хэрэглээ
Орон сууц, хувийн байшин, вилла зэрэгт халуун ус, радиаторын болон шалны халаалтын системд ашиглагдаж, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлнэ.
Худалдаа, үйлчилгээний салбар
Зочид буудал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спорт заал, фитнес төв зэрэг өндөр ачаалалтай орчинд олон хэрэглэгчийн халуун усны хэрэгцээг тогтвортой хангана.
Үйлдвэр, үйлдвэрлэл
Хүнс боловсруулах, химийн үйлдвэр, нэхмэл, угаалга цэвэрлэгээ, тоног төхөөрөмжийн халаалт зэрэг процессуудад найдвартай дулааны эх үүсвэр болж өгдөг.
 Бусад хэрэглээ
Хүлэмжийн халаалт, усан сан халаах, төвлөрсөн дулаан хангамж, нарны эрчим хүчтэй хосолсон системд ашиглах боломжтой.

 

Техникийн үзүүлэлт (жишиг)

Үзүүлэлт Мэдээлэл
Халаах чадал 50 кВт – 5 МВт
Түлшний төрөл Хий / Цахилгаан / Дизель
Гарах усны температур 30 – 95 °C
Ажиллах даралт ≤ 1.0 МПа
Үр ашиг ≥ 92%
Удирдлага Автомат / Ухаалаг
Аюулгүйн хамгаалалт Хэт халалт, даралт, хуурай асалт
Ашиглалтын хугацаа 15–20 жил

 

Түгээмэл асуултууд 

1. Халуун усны бойлер уур гаргадаг уу?
Ихэнх загвар нь зөвхөн халуун ус үйлдвэрлэх зориулалттай. Зарим тусгай загвар бага даралтын уур гаргах боломжтой.
2. Ямар бойлер илүү хэмнэлттэй вэ?
Хий болон өндөр үр ашигтай цахилгаан бойлерууд нь урт хугацаанд зардал багатай байдаг.
3. Засвар үйлчилгээ их шаарддаг уу?
Тогтмол шалгалт, цэвэрлэгээ хийвэл засварын зардал бага, ашиглалт тогтвортой байна.
4. Ухаалаг системтэй холбож болох уу?
Тийм. Олон загвар нь BMS болон алсын удирдлагын системтэй нийцдэг.

 

Дүгнэлт

Халуун усны бойлер нь эрчим хүчний үр ашигтай хэмнэлт, аюулгүй ажиллагаа, өргөн хэрэглээтэй байдгаараа орчин үеийн барилга, үйлдвэрлэлийн салбарт хэрэглэгчдийн таашаал хүлээж, ихэд хүлээн зөвшөөрдсөн тоног төхөөрөмж юм. Манай бойлерууд нь урт хугацааны найдвартай ажиллагаа, ухаалаг удирдлага, байгальд ээлтэй шийдлийг нэгтгэсэн учраас таны хөрөнгө оруулалтад бодит өгөөж авчирна.

  • About goods transportation

    We are responsible for transporting goods to Erlianhaote City and delivering them to the customs office in Erlianhaote.

  • Where is your company located?

    Our company has offices near Erlianhaote City and Beijing Daxing International Airport.

  • Are the products all in stock? If not, how long is the production cycle?

    Conventional products such as doors, flooring, aluminum-plastic panels, etc., are all in stock. Customized products such as steel structures may require processing, and the production cycle depends on the situation.

  • Does your company have a showroom?

    Our company's showroom is located in Erlianhaote City, and it is the largest building materials showroom in Erlianhaote City.

  • What is the cost of shipping goods to Ulaanbaatar?

    The cost of shipping goods to Ulaanbaatar is calculated based on the weight, name, and volume of your goods. The shipping costs vary for different types of goods.

  • Quality Control
  • Ample Stock
  • 24/7 Support
  • Rapid Delivery

Quality Assurance Crafting Sturdy Structures

Сонирхож буй бүтээгдэхүүн

Бид тун удахгүй тантай холбогдох болно.

Online Service