Eco-friendly
Live Chat or :
Барилгын зориулалт, архитектурын шийдэл болон фасадны хэмжээнд тохирох шилэн фасадны систем сонгох боломжтой. Энэ ангилалд гадна шилэн фасад, фасадтай уялдах профиль, цонх, хаалга болон холбогдох системийн шийдлүүдийг нэг дороос харьцуулан үзэх боломжтой.
Шилэн фасад сонгохдоо зөвхөн гаднах загварыг бус шилний төрөл, профайлын хийц, нээлхийн шийдэл, барилгын хэмжээ болон төслийн техникийн шаардлагыг хамтад нь авч үзэх нь маш чухал юм. Төслийн хэмжээ, зураг болон шаардлагаа тодорхойлж бидэнд илгээвэл тохирох бүтээгдэхүүн сонгох, үнийн санал авахад илүү амар хялбар болно.
Шилэн фасад нь нэг төрлийн бүтээгдэхүүн биш бөгөөд барилгын зориулалт, фасадны хэмжээ, архитектурын загвар болон техникийн шаардлагаас шалтгаалан өөр өөр систем сонгогддог.
Энэ ангиллын бүтээгдэхүүнүүдээс төсөлдөө тохирох гадна шилэн фасад, профиль болон фасадтай уялдах цонх, хаалганы шийдлүүдийг харьцуулан сонгож болно.
Сонголт хийхдээ дараах үндсэн үзүүлэлтүүдийг харгалзан үзэхэд тохиромжтой:
Нэг бүтээгдэхүүн бүх төрлийн барилгад тохирохгүй болохоор бүтээгдэхүүний нэрээс гадна системийн бүтэц болон зориулалтыг харьцуулж сонгох нь идүү зүйтэй юм.
Гадна шилэн фасад нь барилгын гадна бүрхүүлийн архитектурын нэг хэсэг бөгөөд том хэмжээний шилэн гадаргуу бүхий орчин үеийн фасад төлөвлөхөд ашиглагддаг.
Төслийн шийдлээс хамааран шилэн фасадыг оффис, худалдаа үйлчилгээний барилга, бизнес төв, дэлгүүр, showroom, зочид буудал, нийтийн зориулалттай барилга болон бусад архитектурын төслүүдэд ашиглахад тохиромжтой.
Барилгын зориулалт өөр байх тусам фасадны хэмжээ, шилний сонголт, профиль болон нээлхийн шийдэл мөн өөрчлөгдөнө.
Манай хамт олны удаан жилийн туршилгаас үзэхэд, барилгын шилэн фасад сонгохдоо эхлээд төслийн үндсэн шаардлагыг тодорхойлж биднээс холбогдох нарийн мэдээллийг авах нь бүтээгдэхүүн сонголтыг илүү оновчтой болгодог.
Шилэн фасад материал гэдэгт зөвхөн шил бус фасадны системийг бүрдүүлж буй профиль, холболтын хэсэг болон бусад шаардлагатай элементүүд хамрагдана.
Төслийн шийдлээс шалтгаалан фасадны системд ашиглах материалын бүтэц өөр байдаг. Шилний хэмжээ, төрөл болон гадаргуугийн шийдлийг фасадны зориулалттай уялдуулан сонгох шаардлагатай.
Шил сонгохдоо хэмжээ, зузаан, бүтэц, өнгө болон төслийн шаардлагыг харгалзан үзэх ёстой.
Том хэмжээтэй фасад болон тусгай архитектурын шийдэлд ашиглах шилний үзүүлэлт нь энгийн нээлхийн шилнээс ялгаатай байж болно.
Фасадны профиль нь шилэн хэсгүүдийг нэг систем болгон төлөвлөхөд чухал үүрэгтэй.
Профайлын хэлбэр, хэмжээ болон системийн сонголт нь фасадны нийт хэмжээ, шилний бүтэц болон барилгын архитектурын шийдэлтэй уялдсан байна.
Зарим төслүүдэд шилэн фасадтай хамт нээгддэг цонх, хаалга, эсвэл бусад нээлхийн хэсэг шаардлагатай байдаг.
Ийм тохиолдолд фасад, цонх болон хаалгыг тусдаа бүтээгдэхүүн гэж харахаас илүүтэй нэг төслийн систем болгон уялдуулан сонгох нь илүү тохиромжтой юм.
Төслийн эхний шатанд бүтээгдэхүүний зөвхөн зураг, дизайн дээр үндэслэн сонголт хийхээс зайлсхийх нь зүйтэй.
Ижил харагдах хоёр шилэн фасадны систем нь профиль, шил, хэмжээ болон бүтцийн шийдлээрээ өөр байж болно.
Сонголт хийхдээ барилгын зураг болон бодит хэмжээг бүтээгдэхүүний мэдээлэлтэй харьцуулах хэрэгтэй.
Оффисын барилгад архитектурын төрхөөс гадна фасадны хэмжээ, цонхны нээлхий болон дотоод орчны төлөвлөлттэй уялдах байдлыг харгалзан үзнэ.
Дэлгүүр, showroom болон худалдааны барилгад том шилэн хэсэг болон харагдах орчны шийдэл чухал байж болно. Ийм төслүүдэд шилэн фасад болон хаалганы системийг хамтад нь авч үзэх шаардлага гардаг.
Фасадны нийт талбай нэмэгдэх тусам системийн сонголт, профайлын хийц, шилний хэмжээ болон угсралтын нөхцөлийг илүү нарийвчлан тодорхойлох шаардлагатай.
Шилэн фасад үнэ нь зөвхөн бүтээгдэхүүний нэр эсвэл нэг м² хэмжээнээс хамаарахгүй.
Ижил талбайтай хоёр барилгын фасад ч сонгосон систем, шил, профиль болон төслийн нөхцлөөс шалтгаалан өөр өөр байж болно.
Шилэн фасадны үнэд голчлон дараах үзүүлэлтүүд нөлөөлнө:
Иймээс барилгын гадна фасад үнэ харьцуулахдаа ямар материал, систем болон угсралтын ажил багтаж байгааг хамтад нь шалгаж байгаарай.
Фасадны төсөлд зөвхөн үндсэн шилэн гадаргуу бус хаалга, нээгддэг цонх болон бусад нээлхийн хэсэг багтах боломжтой.
Иймээс фасадтай холбогдох бүтээгдэхүүн сонгох үед:
шилэн фасад + фасадны профиль + цонх + хаалга
гэсэн нийт системийн уялдааг авч үзэх нь зүйтэй.
Энэ ангилалд байгаа бүтээгдэхүүнүүдийг харьцуулан үзэж, өөрийн барилгын хэмжээ болон төслийн шаардлагад тохирох шийдлийг сонгоорой.
Зөвхөн хамгийн бага үнэ санал болгож буй бүтээгдэхүүнийг сонгохоос өмнө техникийн ялгааг харьцуулах хэрэгтэй.
Бүтээгдэхүүн сонгохдоо дараах мэдээллийг шалгаарай:
Тухайн систем ямар төрлийн фасад болон барилгад зориулагдсан болохыг шалгана.
Төсөлд шаардлагатай шилний бүтэц болон хэмжээтэй нийцэх эсэхийг тодруулна.
Профайлын систем нь фасадны хэмжээ болон архитектурын төлөвлөлттэй тохирох шаардлагатай.
Фасаданд нээгддэг хэсэг хэрэгтэй бол тохирох цонх, хаалганы систем байгаа эсэхийг хамтад нь шалгана.
Жижиг хэмжээний фасад болон олон давхар барилгын том фасадны техникийн шаардлага ижил биш байж болно.
Шилэн фасад нь шил, профиль болон холбогдох элементүүдээс бүрдэх барилгын гадна фасадны шийдэл юм. Системийн бүтэц нь барилгын зориулалт болон төслийн шаардлагаас хамаарч мөн өөр өөр байдаг.
Барилгын үндсэн хэмжээ, фасадны зураг, ойролцоох нийт талбай болон шаардлагатай хийцийн мэдээлэл байвал бүтээгдэхүүний сонголтыг нарийвчлах боломжтой.
Шил болон профайлын сонголтыг барилгын зориулалт, фасадны хэмжээ, архитектурын шийдэл болон техникийн шаардлагад үндэслэн мөн бидэнд хандаж мэргэжлийн зөвлөгөө авах нь хамгийн тохиромжтой арга барил юм.
Тухайн фасадны систем болон төслийн шийдлээс хамааран цонх, хаалга, шилэн хана болон бусад нээлхийн хэсгийг фасадтай уялдуулан сонгох боломжтой юм.
Зураг байвал илүү нарийвчилсан мэдээлэл өгөх боломжтой. Харин эхний шатанд өргөн, өндөр, ойролцоох нийт м² болон барилгын зориулалтын мэдээллээр бүтээгдэхүүний сонголтыг эхлүүлж болно.
Бид тун удахгүй тантай холбогдох болно.