DONGYUAN since 2008, and DONGWEl is a part of DONGYUAN
Хэл: EN MG

Hot Water Ялтсан бойлер

Ялтсан бойлер нь нэг төрлийн шингэний дулааныг өөр төрлийн шингэнд хооронд нь шууд холилдуулахгүйгээр дамжуулах зориулалттай дулаан солилцооны төхөөрөмж юм. Үүний түгээмэл төрөл болох ялтсан дулаан солилцуур ( yaltsan dulaan soliltsuur) нь олон давхар нимгэн металл ялтсаас бүрдэх бөгөөд хоёр шингэний хооронд дулааныг өндөр үр ашигтайгаар солилцуулах боломжтой.

Ялтсан бойлерыг шингэнийг халаах, хөргөх, шаардлагатай температурыг тогтмол барих болон үйлдвэрлэлийн процессын дулааны горимыг тохируулахад өргөн ашигладаг. Ялтсан бойлер нь хавтгай дулаан солилцуур, бүрхүүл болон хоолойн дулаан солилцуур зэрэг төрөл бүрийн бүтэц, ажиллах зарчимтай байдаг.. Эдгээр төхөөрөмжүүд нь аж үйлдвэрийн үйлдвэрлэл, химийн боловсруулалт, HVAC систем, эрчим хүч үйлдвэрлэх, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон салбарт өргөн хэрэглэгддэг. Ялтсан бойлер ашигласнаар эрчим хүчийг үр ашигтай ашиглах, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах зорилгодоо хүрэх боломжтой.

Get a quote
Description
Documentation
FAQ

 

Бүтээгдэхүүний тодорхойлолт

 

Hot Water ялтсан бойлер буюу ялтсан дулаан солилцуур нь нэг шингэний дулааныг нөгөө шингэнд хооронд нь шууд холилдуулахгүйгээр дамжуулах зориулалттай төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмжийг халаалт, хөргөлт, халуун ус бэлтгэх болон системийн температурыг тогтвортой зохицуулахад өргөн ашигладаг. Дулаан солилцуур нь хэрэглээ, хүчин чадал, ажиллах орчноосоо хамааран төрөл бүрийн хийцтэй байдаг. Үүнд ялтсан дулаан солилцуур, бүрхүүл-хоолойт дулаан солилцуур(shell-and-tube), хоолой доторх хоолой (tube-in-tube) хэлбэрийн дулаан солилцуур зэрэг орно.Эдгээр төхөөрөмж нь химийн боловсруулах үйлдвэр, HVAC систем (халаалт, агааржуулалт, хөргөлт), цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон салбарт өргөнөөр хэрэглэгддэг. Ялтсан бойлерийг ашигласнаар эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, мөн эрчим хүч хэмнэлт, байгаль орчны хамгаалалттай холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх боломжтой болдог.

Системийн шаардлага, хэрэглээний онцлогоос хамааран тохиромжтой дулаан солилцуурыг сонгон ашиглах шаардлагатай,  Зөв сонголт хийснээр дулаан дамжуулалтыг оновчтой зохицуулж, системийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангана. 

Hot Water брэндийн ялтсан дулаан солилцуур нь HVAC системийн салшгүй хэсэг бөгөөд өрөөний агаарын температурыг зохицуулах, чийгшлийг тэнцвэржүүлэх, тав тухыг дээшлүүлэх, мөн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй.

 

Hot Water Ялтсан бойлер,ялтсан дулаан солилцуурын ( yaltsan dulaan soliltsuur)үйлдвэр буюу агуулахад байгаа бодит зураг

 

Ялтсан бойлерын онцлог

 

Үр ашиг өндөртэй – Ялтсан бойлер нь хоёр өөр орчин хооронд дулаан дамжуулах үр ашгийг хамгийн дээд түвшинд хүргэх зорилготой зохион бүтээгдсэн.

Өргөн хэрэглээтэй – Халаалт, хөргөлт, агааржуулалтын систем зэрэг HVAC-ийн төрөл бүрийн хэрэглээнд ашиглах боломжтой.

Компакт хийцтэй – Ихэнх бойлер нь зай бага эзэлдэг тул системд нэгтгэхэд хялбар.

Бат бөх хийцтэй – Тасралтгүй ажиллагаатай орчинд тэсвэртэй байхаар бат бөх материалаар хийгдсэн.

Зэврэлтэнд тэсвэртэй – Хатуу ширүүн нөхцөлд ч удаан хугацаанд найдвартай ажилладаг.

Оновчтой ажиллагаа – Эрчим хүч хэмнэлт, зардлын бууралтыг хангахуйц гүйцэтгэлтэйгээр бүтээгдсэн.

Арчилгаа, цэвэрлэгээ хялбар – Дотор эд ангиуд нь нээлттэй, цэвэрлэхэд хялбар тул байнгын ажиллагааг хангана.

 

Ялтсан бойлерын хэрэглээ

 

Хөргөлтийн систем – Пластин бойлерийг хөргөлтийн системийн пластин конденсатор, ууршуулагч болгон ашиглана.

HVAC (халаалт, агааржуулалт, хөргөлт) – Өндөр барилгын HVAC системд болон бойлерын завсрын дулаан солилцуур болгон хэрэглэдэг.

Химийн үйлдвэрлэл – Химийн салбарын олон төрлийн процесс (шүлт үйлдвэрлэл, аммиак нийлэгжилт, спиртийн исгэлт, материал хөргөх/халаах, ууршуулах/бөөгнөрүүлэх, давсны усгүйжүүлэлт, дулаан нөхөн сэргээх төхөөрөмж г.м)-д ашигладаг. Мөн металлург, уул уурхай, нефть химийн үйлдвэрлэл, эрчим хүч, эм, хүнс, химийн ширхэгт, цаас үйлдвэрлэл, хөлөг онгоц, дулаан хангамж зэрэг салбарт халаах, хөргөх, ууршуулах, конденсацлах, ариутгах, халдваргүйжүүлэх, хаягдал дулаан сэргээх зэрэг зорилгоор өргөн хэрэглэдэг.

Нарны эрчим хүчний ашиглалт – Ялтсан бойлер нь гликол зэрэг дулаан дамжуулах шингэнийг нарны коллекторт ашиглах үед дулаан солилцоо хийх үүрэгтэй бөгөөд нарны энергийг үр ашигтай ашиглах боломж олгодог.

 

Hot Water Ялтсан бойлер, ялтсан дулаан солилцуурын ( yaltsan dulaan soliltsuur)агуулах өрөөнд байгаа бодит зураг

 

Давуу тал

 

Эрчим хүч хэмнэлттэй – Ялтсан бойлер нь дулаан дамжуулалтыг үр ашигтай хийдэг тул эрчим хүчний хэрэглээг багасгаж, урт хугацаанд зардал хэмнэдэг.

Олон талын хэрэглээтэй – Нэг төхөөрөмжийг халаалт, хөргөлт, дулаан нөхөн сэргээх гээд олон салбарт ашиглаж болдог.

Аюулгүй ажиллагаа – Даралт, халуун, хүйтэнд тэсвэртэй бөгөөд үйлдвэр, хүнсний үйлдвэрлэл зэрэг нарийн шаардлагатай орчинд ч найдвартай ашиглагддаг.

 

Суурилуулалт

 

Суурилуулах байрлалыг зөв сонгох – Хоолой, насос, хавхлагуудын чиглэлийг зөв төлөвлөж, арчилгаа хийхэд хүндрэл учруулахгүй байршилд суурилуулах шаардлагатай.

Түвшний тэгш байдлыг хангах – Төхөөрөмжийн тогтвортой байдлыг хангахын тулд тэгш суурь дээр байрлуулна.

Зөв холболт хийх – Оролт, гаралтын хоолойнуудыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу зөв холбох ёстой.

 

Hot Water Ялтсан бойлерын фото зураг

 

Дашрамд дуулгахад, Hot Water ялтсан бойлер нь авсаархан хэмжээтэй, өндөр үр ашигтай, засвар үйлчилгээ хялбар, орчин үеийн халаалтын системийн салшгүй хэсэг юм. Үйлдвэр, барилга, инженерийн бүхий л салбарт хэрэглэгдэж, дулааныг алдагдал багатайгаар дамжуулах оновчтой шийдэл болдог.  Уг бүтээгдэхүүн нь эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж, олон салбарт ашиглагддаг, арчилгаа болон цэвэрлэгээ хийхэд хялбар, бат бөх хийцтэй ялтсан дулаан солилцуур юм.

Hot Water Ялтсан бойлер,ялтсан дулаан солилцуур ( yaltsan dulaan soliltsuur)

Hot Water Ялтсан бойлер, ялтсан дулаан солилцуурын ( yaltsan dulaan soliltsuur)бас нэг төрлийн загвар.

 

  • About goods transportation

    We are responsible for transporting goods to Erlianhaote City and delivering them to the customs office in Erlianhaote.

  • Where is your company located?

    Our company has offices near Erlianhaote City and Beijing Daxing International Airport.

  • Are the products all in stock? If not, how long is the production cycle?

    Conventional products such as doors, flooring, aluminum-plastic panels, etc., are all in stock. Customized products such as steel structures may require processing, and the production cycle depends on the situation.

  • Does your company have a showroom?

    Our company's showroom is located in Erlianhaote City, and it is the largest building materials showroom in Erlianhaote City.

  • What is the cost of shipping goods to Ulaanbaatar?

    The cost of shipping goods to Ulaanbaatar is calculated based on the weight, name, and volume of your goods. The shipping costs vary for different types of goods.

  • Quality Control
  • Ample Stock
  • 24/7 Support
  • Rapid Delivery

Quality Assurance Crafting Sturdy Structures

Сонирхож буй бүтээгдэхүүн

Бид тун удахгүй тантай холбогдох болно.

Online Service