Гадна фасад болон дулаалга нь барилгын өнгө үзэмж, дулаан хадгалалт, ашиглалтын тав тухыг сайжруулах чухал шийдэл юм. Манай энэ ангилалд орон сууц, оффис, үйлдвэрийн барилга, худалдааны төв болон хаусны гадна фасаданд ашиглах төрөл бүрийн фасадны материал, дулаан тусгаарлагч материал, фасадны туслах хэрэгслүүд багтсан.
Гадна фасадны ямар материалууд байдаг вэ?
Барилгын зориулалтаас хамааран гадна өнгөлгөөнд металл, хөнгөн цагаан, шил, чулуу, WPC болон бусад төрлийн хавтан ашиглаж болно. Материал бүр жин, бат бөх чанар, өнгө төрх, угсралтын арга болон арчилгааны хувьд өөр өөр онцлогтой.
Металл фасад
Металл фасад нь орчин үеийн барилга, үйлдвэр, агуулах, худалдааны төв болон оффисын барилгад өргөн ашиглагддаг гадна өнгөлгөөний шийдэл юм. Харьцангуй хөнгөн, том талбайд угсрах боломжтой бөгөөд барилгын хэмжээнд тохируулан хавтанг боловсруулах боломжтой.
Хөнгөн цагаан фасад
Хөнгөн цагаан фасад болон хөнгөн цагаан композит хавтан нь жин багатай, боловсруулах боломж сайтай тул худалдаа үйлчилгээ, оффис, байгууллагын барилгад тохиромжтой.
Хавтанг барилгын цонх, булан, багана болон архитектурын хэлбэрт тааруулан нугалж боловсруулах боломжтой учраас цэвэр, орчин үеийн гадна төрх бүрдүүлэхэд ашигладаг.
Шилэн фасад
Шилэн фасад нь оффис, худалдааны төв, үйлчилгээний барилга болон олон нийтийн зориулалттай объектод түгээмэл хэрэглэгддэг.
Шилэн фасадны системд шилнээс гадна хөнгөн цагаан профиль, холболтын элемент, жийрэг, чигжээс болон бусад дагалдах материал шаардлагатай. Иймээс системийн эд ангиуд хоорондоо нийцсэн байх нь маш чухал юм.
Дулаалгатай фасадны материал
Монголын хүйтэн улирал урт байдаг тул гадна ханын дулаалга барилгын ашиглалтын чухал хэсэг болдог.
Дулаалгатай фасад хийх үед зөвхөн өнгөлгөөний материалыг бус дулаалгын төрөл, зузаан, бэхэлгээ болон хамгаалалтын дагалдах хэрэгслийг хамтад нь авч үзэх хэрэгтэй.
Манай ангилалд фасад болон гадна ханын дулаалгад ашиглах
чулуун хөвөн, XPS хөөсөнцөр хавтан(цэнхэр хөөс)болон бусад дулаалгын материал багтана.
Чулуун хөвөн
Чулуун хөвөн нь барилгын гадна хана, агааржуулалттай фасад болон бусад дулаалгын системд ашиглагддаг материал юм.
Хэрэглэхдээ хавтангийн нягт, зузаан, байрлуулах хэсэг болон фасадны хийцтэй нийцэж байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Дулаалгын материал дангаараа бус фасадны бүх системийн нэг хэсэг болж ажилладаг.
XPS дулаалгын хавтан
XPS хөөсөнцөр хавтанг (XPS хөөс, цэнхэр хөөс) чийг болон механик ачааллын шаардлага харьцангуй өндөр хэсгүүдэд ашиглах боломжтой. Тухайн барилгын хийц, байршил болон зориулалтаас хамааран тохирох зузаан, нягтрал нь өөр өөр учраас хэрэглээнийхээ нөхцөл шаардлагад тохируулан сонгоно уу.
Фасадны хавтан ба гадна ханын материал
Барилгын архитектур, төсөв болон ашиглалтын нөхцөлөөс шалтгаалан фасадны хавтангийн шийдэл өөр өөр байна.
Энэ ангиллаас:
- металл фасадны хавтан;
- хөнгөн цагаан фасад;
- WPC гадна ханын хавтан;
- шилэн фасадны систем;
- чулуун болон дулаалгатай фасадны материал;
- фасадны туслах хэрэгсэл
зэрэг бүтээгдэхүүнийг харьцуулан үзэх боломжтой.
Фасадны бэхэлгээ яагаад чухал вэ?
Чанартай гадна фасад нь зөвхөн харагдах хавтангаас бүрдэхгүй. Карказ, анкер, хадаас, бэхэлгээ болон холболтын жижиг элементүүд фасадны тогтвортой ажиллагаанд чухал үүрэгтэй.
Жишээлбэл, дулаалгын хавтангийн
фасадны хадаас нь дулаалгыг үндсэн хананд тогтвортой бэхлэх зориулалттай. Мөн мэдээж бэхэлгээний урт болон төрөл нь дулаалгын зузаан, ханын материалаас хамаарч зориулалттай бэхэлгээг сонгох ёстой.
Барилгын гадна фасадны үнэ юунаас хамаардаг вэ?
Барилгын гадна фасад үнэ нь материалын нэрээр дангаар тогтохгүй. Хавтангийн төрөл, хэмжээ, зузаан, дулаалга, карказ, бэхэлгээ, барилгын өндөр болон ажлын төвөгшлөөс нийт өртөг өөрчлөгдөнө.
Металл фасад, хөнгөн цагаан фасад, шилэн фасад болон дулаалгатай фасад тус бүр өөр системтэй тул үнийг харьцуулахдаа зөвхөн нэг м² хавтангийн үнээр бус шаардлагатай бүх материалын иж бүрдлээр тооцож, бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл үнэгүй аваарай.
Аль фасад таны барилгад тохирох вэ?
Үйлдвэр, агуулах болон худалдааны барилгад металл фасад практик шийдэл байж болно. Орчин үеийн оффис, үйлчилгээний барилгад шилэн болон хөнгөн цагаан фасад тохиромжтой. Харин гадна ханын дулаан хамгаалалтыг сайжруулах шаардлагатай бол чулуун хөвөн, XPS хөөс болон тохирох фасадны системийг хослуулан ашиглах ёстой.
Барилгын зураг, үндсэн хэмжээ, фасадны талбай болон сонирхож буй материалын мэдээлэл байгаа бол тохирох бүтээгдэхүүнүүдийг харьцуулж, шаардлагатай материалын төрлийг илүү нарийвчлалтай тодорхойлох боломжтой.
Барилгын гадна фасад, дулаалгын материал болон фасадны дагалдах бүтээгдэхүүнтэй танилцаж, өөрийн барилгад тохирох шийдлийг манайхаас амжилттай сонгоорой.