39 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Буянт-Ухаа ордонд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд дэлхийн олон орноос барилгын салбарын шилдэг компаниуд оролцож, шинэлэг барилгын техник технологи, материал, тоног төхөөрөмж, шийдлүүдийг танилцууллаа.
Энэхүү удаагийн үзэсгэлэн нь барилгын салбарын шинэ төсөл, дэвшилтэд техник технологи, барилгын материал, багаж тоног төхөөрөмж, амины болон зөөврийн сууцны шийдлүүдийг нэг дор төвлөрүүлсэн чухал арга хэмжээ болж байна.

Dongweiyuanyu (Langfang) International Trade Co., Ltd. нь 2022 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд голчлон барилгын материалын экспортын үйл ажиллагаа эрхэлдэг. Компаний хөгжлийн үндэс нь ижил системийн дор үйл ажиллагаа явуулдаг Эрээн хотын Dongyuan Huawei Trading Co., Ltd компанийн туршлагад суурилсан. 2008 оноос эхлэн тус компани нь Монгол Улсын барилгын зах зээлд сүүлийн үеийн чанар сайтай шилдэг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж, хориод жилийн туршлагыг хуримтлуулж, боловсронгуй зах зээлийн цогц үйл ажиллагааны систем болон зах зээлийн нөөцийн сүлжээг бүрдүүлсэн юм. Тус компани нь 170 гаруй томоохон үйлдвэрүүдтэй хамтын ажиллагааны харилцаа тогтоож, 4000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй, барилгын зах зээлд бүх төрлийн материал, тусгай зориулалтын бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангах боломжтой.
Уг компани барилгын материалын салбарт “Худалдаа + Үйлдвэрлэл” интеграцийн зохион байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж, олон жилийн туршлага, зах зээлийн судалгаа, логистикийн системийн талаар гүнзгий ойлголттой болсон. Бид хэрэглэгчдийн хэрэгцээ болон зах зээлийн шаардлагад нийцүүлэн, үр дүнтэй нийлүүлэлтийн үйлчилгээ үзүүлэх чадвартай.

Үзэсгэлэнгийн үеэр манай компани Монгол орны онцлогт уур амьсгалд тохирсон, эдэлгээ сайтай, өндөр чанартай, өртөг зардлын хувьд хэмнэлттэй барилгын материалын цогц шийдлүүдийг санал болгосон бөгөөд энэ нь олон харилцагчид, төслийн хариуцагчид, дилерүүдийн анхаарлыг татаж чадсан юм.
Манай компани энэхүү үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсад үзүүлсэн тогтвортой үйлчилгээ, чанартай бүтээгдэхүүнийхээ ачаар олон харилцагчаас өндөр үнэлгээ авч, урьдчилсан хамтын ажиллагааны санал тохиролцоонд хүрсэн.
Дашрамд дуулгахад, манай компань үргэлжлэн Монгол Улсын зах зээлд гүнзгийрэн үйл ажиллагаагаа явуулж амжилттай ажиллахын тулд цаашид бүтээгдэхүүнийхээ төрлийг өргөжүүлэн, үйлчилгээнийхээ чанарыг нэмэгдүүлэхэд анхаарч, Монголын барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах болно.





.jpg)


