Бүтээгдэхүүний тодорхойлолт:
Модон шалны хүрээ нь шал болон хананы хоорондох уулзварыг цэгцтэй далдалж, интерьерийг илүү жигд харагдуулдаг практик шийдэл юм. Модоны дулаан өнгө, байгалийн хээ нь ламинат, паркет модон шал, хаалга, тавилгуудтай төгс зохицдог.
Эдгээр модон плинтусыг зочны өрөө, унтлагын өрөө, ажлын өрөө, коридор зэрэгт ашиглаж болно. Шалны өнгөтэй ижил загвар нь шалыг тэлж өргөжүүлсэн мэт харагдуулдаг бол хаалгатайгаа ижилхэн өнгөтэй шалны гарниз нь дотор засал дахь модон элементүүдийг нэгтгэдэг.
Модон плинтусын давуу талууд
Шал болон хананы хоорондох зайг төгс нууж далдалдаг.
Паркет болон ламинатан шалтай сайхах зохицдог.
Ханын доод хэсгийг хамгаалдаг.
Цагаан, цайвар, бараан, модон хээ зэрэг олон төрлийн өнгөний сонголттой.
Хаалга, шал, хананы өнгөнд тохирно.
Орчин үеийн болон сонгодог интерьер дизайны аль алинд нь ч тохиромжтой.
Модон шалны хүрээний үнэ
Модон шалны хүрээ, плинтусын нь материал, өндөр, зузаан, урт, гадаргуугийн өнгөлгөө, загвар дизайнаас хамаарна. Шаардлагатай хэмжээг тооцоолохдоо өрөөний нийт периметрээс хаалганы периметрийг хасаж, тайралт болон буланд зориулсан нэмэлт уртыг нэмж тооцох ёстой.