DONGYUAN since 2008, and DONGWEl is a part of DONGYUAN
Хэл: EN MG
Бидний тухай

Компанийн танилцуулга

Dongweiyuanyu (Langfang) International Trade Co., Ltd. нь 2022 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь барилгын материалын экспорт юм. Компаний хөгжлийн үндэс нь ижил системийн дор үйл ажиллагаа явуулдаг Эрээн хотын Dongyuan Huawei Trading Co., Ltd компанийн туршлагад суурилсан. Тус компани нь 2008 оноос эхлэн Монгол Улсын барилгын зах зээлд сүүлийн үеийн чанар сайтай шилдэг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж, хориод жилийн туршлагыг хуримтлуулан, боловсронгуй зах зээлийн ажиллагааны систем болон зах зээлийн нөөцийн сүлжээг бүрдүүлсэн байна.

Dongweiyuanyu (Langfang) International Trade Co., Ltd нь өөрийн гурван экспорт компанийг хамран ажиллуулж, хоёр өөрийн хөрөнгө оруулалттай үйлдвэртэй , “Худалдаа + Үйлдвэрлэл” интеграцийн зохион байгуулалтыг бүрдүүлэн барилгын материалын салбарт 170 гаруй томоохон үйлдвэрийн 4000 гаруй нэр төрөлийн хэмжээ бүхий орги шилдэг бараа бүтээгдэхүүний баялаг сонголтыг бүрдүүлж Монгол Улсын барилгын зах зээлд үндсэн материал болон тусгай зориулалтын бараа бүтээгдэхүүний олон талт хэрэгцээг нарийвчлан хангах боломжийг олгож байна.

Түүнчлэн, хориод жилийн туршлагаас үүдэн зах зээлийн дүрэм, хэрэглэгчийн хэрэгцээ хандлага, логистикийн суваг зэрэгт гүнзгий ойлголттой болж, үр дүнтэй интеграцчилсан нийлүүлэлтийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон.

Одоогийн байдлаар компанийн нийт ажиллагсад 30 гаруй хүн бөгөөд манай баг нь зах зээлийн хөгжүүлэлт, нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежмент, үйлдвэрлэлийн чанарын хяналт зэрэг бүх албан тушаалыг хамардаг. Энэ нь хуучин компанийн тогтвортой ажиллагааны давуу тал болон шинэ компанийн уян хатан өргөжилтийн чадварыг нэгтгэж байна.

“Урт хугацааны зах зээлийн судалгаа + Бүх салбарын гинжин хэлхээ + Томоохон нийлүүлэлтийн систем” гэсэн гол давуу талын ачаар бид салбартаа найдвартай нэр хүндээ тогтоож, Монгол Улсын барилгын материалын экспортын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий хамтрагч болсон.

УЛААНБААТАР
ЭРЭЭН ХОТ
БЭЭЖИН

Хөгжлийн түүх

Dongweiyuanyu (Langfang) Олон Улсын Худалдааны ХХК нь анх 2008 онд Dongyuan Shanghang хэмээх нэрийдэлтэй компани байсан юм. 2014 онд Эрээн хотод Dongyuan Huawei Худалдааны ХХК-ийг албан ёсоор байгуулав. Гадаад худалдааны салбарт 14 жил хүчийг сорьж идэвхтэй үйл ажиллагаа явуулсны эцэст, барилгын материалаа гадагш нийлүүлэх салбарт амжилт гаргажээ. Үүний улмаас 2022 онд Dongweiyuanyu (Langfang) олон улсын худалдааны ХХК-ийг байгуулсан юм.


Алсын хараа

Олон улсын худалдааг дэмжиж,талуудын харилцан ойлголцол нөхөрлөлийг шат ахиулсан төдийгүй иргэдийн амьжиргаанд үр өгөөжөө өгчээ. Үйлчлүүлэгчдэд тасралтгүй шинэчлэгдэж буй бүтээгдэхүүний талаархи мэдээлэл ба хамгийн шинэ боломжуудыг ашиглахад дэмжлэг туслалцаагаа үзүүлсээр байна. Хэрэглэгч төвтэй байж, үйлчлүүлэгчдэд илүү ашигтай үйлчилгээ үзүүлж байна. Үйчлэгч,үйлчлүүлэгч хоёр талдаа ашигтай ажил хэрэгч үр дүнг чухалчилана. Зөв арга барил, уйгагүй хичээл зүтгэлээрээ байнга тэмүүлж иргэдийн урт хугацааны турш тав тухтай амьдрах барилга байгууламжийг цогцлох эрхэм зорилгоо биелүүлнэ. Инновацид тулгуурлах: өөрчлөлт шинэчилэл ихтэй барилгын матриалын салбарт бүтээлч оролдолго, шинэ санаачилгыг нэвтрүүлнэ. Шударга байдал,бизнесийн ёс зүйн хэм хэмжээг даган мөрдөнө.

Анхдагч

Барилгын үзэмжийн зураг дизайны талаарх инновацыг тасралтгүй эрэлхийлж, шинэлэг бүтээгдэхүүнийг барилгын салбарт хангав.Бидний эрхэм зорилго бол архитектур, уран сэтгэмжийн хязгаарыг давж, салбартаа ашигтай өөрчлөлтүүдийг бий болгоход оршдог.

Бидний алсын хараа

Бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүд нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа алдартай барилгуудыг чимэглэж, тэдэнд өвөрмөц сэтгэл татам, гайхалтай харагдах байдлыг бий болгодог. Барилга угсралтын шинэ арга технологийг эзэмшсэнээрээ, үйлчлүүлэгчдийн худалдан авах явц дахь гайхалтай аяллыг бүтээхэд туслах шилдэг хамт олонтой болохоор салбарынхаа тэргүүн эгнээнд зогсож байна.

Эерэг, өөдрөг

Бидний бүх хичээл зүтгэл нь барилгын салбарын тогтвортой байдал, аюулгүй,ая тухтай барилга байгууламжийг байгуулахад оршино. Бүтээгдэхүүний гайхалтай дизайн, ёс зүйтэй үйлдвэрлэлийн практик, олон талт байдлыг тэмдэглэж, ажлын байрны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, иргэний оролцоог дэмжсэн хүртээмжтэй ёс суртахууны тусламжтайгаар бид олон нийтийг идэвхтэйгээр төлөвшүүлж, улмаар тэд нарыг илүү сайн болгодог.

Уян хатан байдал

Бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний гүйцэтгэлийн төлөө бид уян хатан байдлаар тууштай ажиллана. тогтвортой хөгжлийн төлөө компанийн соёл,үнэт зүйлсээ чанд мөрддөг.

Үзэсгэлэн

Үйлдвэрийн орчин

Сонирхож буй бүтээгдэхүүн

Бид тун удахгүй тантай холбогдох болно.

Online Service