Поликарбонат бөмбөрцөг хэлбэртэй сууцны танилцуулга
Поликарбонат бөмбөрцөг сууц( Polycarbonate-doom) нь бат бөх чанар, нэвт харагдах тунгалаг хийц болон олон талт хэрэглээг нэг дор багтаасан шинэлэг гадна талбайн байгууламж юм. Уг бөмбөгөр сууц нь байгальд ойр, орчныг бүх өнцгөөс мэдрэх хүсэлтэй хэрэглэгчдэд хамгийн тохиромжтой. Европын стандартын өндөр чанартай поликарбонат материалаар хийгдсэн болохоор хэт ягаан туяа, хүчтэй салхи, цохилт, температурын хэлбэлзэлд тэсвэртэй.
Dongweiyuanyu барилгын материалын худалдааны компани нь төрөл бүрийн хэмжээ, хийцийн сонголттой поликарбонат бөмбөгөр сууцыг нийлүүлж, амралтын бааз, эко парк, зоогийн газар зэрэг олон төрлийн салбарт ашиглах боломжийг олгодог. Манай эко гэрийн бүтээгдэхүүнүүд нь тансаг үзэмжтэй, угсрахад хялбар, байгальд ээлтэй бөгөөд удаан хугацаанд ашиглах боломжтой юм.
Поликарбонат бөмбөгөр сууцны онцлог
360 градусын тунгалаг хийц: Тус угсардаг зөөврийн сууцны бүрэн тунгалаг бүтэц нь орчныг хаалтгүй, бүх өнцгөөс тольдон харах боломжийг олгож, гадаа орчныг бүрэн мэдрэх өвөрмөц туршлагыг бий болгодог.
Хурдан угсралт ба хялбар задлах боломж: Модулийн хийц нь хурдан, үр дүнтэй угсралтыг хангаж, бүтцийг 2-3 цагийн дотор бүрэн угсрах боломжтой. Задлах нь мөн адил энгийн тул байнгын болон түр суурилуулалтанд тохиромжтой.
Бага хөрөнгө оруулалт, өндөр өгөөж: Энэ бөмбөрцөг хэлбэрт шилэн сууц нь өртөг багатай боловч өгөөж өндөртэй бөгөөд өвөрмөц орон байр эсвэл зоогийн туршлага санал болгохыг хүссэн бизнест тохиромжтой. Уян хатан байдал болон дахин ашиглах боломж нь хурдан ашиг олох нөхцөлийг бүрдүүлдэг.
Уян хатан хийцүүд: Манай Поликарбонат бөмбөгөр сууц нь олон төрлийн хэмжээгээр санал болгодог бөгөөд хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн чөлөөтэй хослуулж болно. Олон бөмбөрцгийг хооронд нь холбосноор янз бүрийн зохион байгуулалт үүсгэх боломжтой.
Аюулгүй, байгальд ээлтэй: Бөмбөгөр сууц нь Европын холбооны стандарт хангасан поликарбонат материалаар хийгдсэн бөгөөд хор хөнөөлтэй хий ялгаруулдаггүй. Түүний хийц нь салхинд тэсвэртэй, цохилтод тэсвэртэй, галд тэсвэртэй, хэт ягаан туяанаас хамгаалсан тул бүх нөхцөлд аюулгүй байдлыг хангана.
Тав тухтай амьдрах орчин: Шинэ агаар оруулах систем болон нарнаас хамгаалах технологиор тоноглогдсон тул жилийн турш цаг агаарын ямар ч нөхцөлд дотоод орчныг тав тухтай байлгана.

Бөмбөгөр сууцны хэрэглээ
Поликарбонат бөмбөрцөг хэлбэртэй сууц нь маш олон талын хэрэглээтэй бөгөөд дараах орчинд ашиглах боломжтой:
Амралтын бааз ба зочид буудал: Үзэсгэлэнт байгалийн дунд тансаг хэрнээ байгальд ээлтэй кемпингийн туршлага санал болгоход тохиромжтой.
Бяцхан зочид буудал ба вилла: Бөмбөгөр сууцны өвөрмөц хийц нь өндөр зэрэглэлийн орон байрны сонголтод байгалийн уур амьсгал шингэсэн орчин үеийн өнгө төрх нэмнэ.
Гадна орчны кафе ба ресторан: Байгаль орчныг бүрэн тольдон харах боломжтой өвөрмөц зоогийн орон зай үүсгэхэд тохиромжтой.
Төгс зөөврийн сууцны загвар: Байгальд ойр бөгөөд тав тухтай байршил хүссэн эко аялал жуулчлал, адал явдалт амралтын бизнесүүдэд төгс сонголт.
Арга хэмжээний талбай: Хурим, баяр, компанийн арга хэмжээний гайхалтай орон зайг бүрдүүлдэг.
Хөдөө аж ахуйн аялал жуулчлал ба эко парк: Хөдөө аж ахуйн орчин болон байгальд ээлтэй парк дотор өвөрмөц, байгальд төвлөрсөн зочлох орчныг бүрдүүлэхэд тохиромжтой эко гэр юм.

Тансаг хэрэглээг байгальд ойр мэдрүүлэх шийдэл
Байгальтай нэгдсэн, 360° харагдацтай тунгалаг хийц нь зочдод дотоод орчноос гаралгүйгээр орчныг бүрэн мэдрэх боломж олгодог.
Зочид буудал, кемпинг, зоогийн газар зэрэг үйлчилгээний салбарт хэрэглэгчийн сэтгэл ханамжийг маш өндөр түвшинд хүргэхэд зориулагдсан.
Зах зээлд өрсөлдөхүйц үнэтэй, богино хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх боломж
Энгийн байгууламжтай харьцуулахад өртөг багатай угсралт, засвар үйлчилгээ шаарддаг.
Түр хугацааны болон байнгын зориулалтаар ашиглахад тохиромжтой.
Хурим, арга хэмжээ, кемпинг зэрэг улирлын бизнесүүдэд түр хугацаанд түрээслүүлж ашиг олох боломжтой.
Ашиглалтын олон талт байдал
Нэг, хоёр биш олон контейнер сууцыг холбож том, цогц орон зай бүрдүүлэх боломжтой.
Кафе, зоогийн газар, аяллын амралтын суурин, шоу ,эко гэр, ферм гэх мэт хэрэглээ маш өргөн.
Хурдан угсралт, зөөврийн шийдэл
Тус угсардаг зөөврийн сууцыг 2-3 цагт угсарч, задлах боломжтой учир арга хэмжээний түр байгууламж болгон ашиглахад хялбар.
Бага хүч, тоног төхөөрөмж шаардагдах тул алслагдсан газар байрлуулахад тохиромжтой.
Аюулгүй байдал, байгальд ээлтэй технологи
Хэт ягаан туяаны хамгаалалттай, галд тэсвэртэй, салхи, цохилтод тэсвэртэй.
Хорт хий ялгаруулдаггүй, Европ стандарт хангасан материалаар хийгдсэн.
Уг шилэн сууц нь дулаан тусгаарлалт болон сүүдэрлэгч технологитой учраас жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой.
Маркетинг ба брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ
Өвөрмөц дизайн нь зураг авалт, сошиал контент бүтээхэд маш тохиромжтой. “Instagrammable” орчин болох тул хэрэглэгчдийн анхаарлыг татдаг.