DONGYUAN since 2008, and DONGWEl is a part of DONGYUAN
Хэл: EN MG

Гипсэн хавтан

Гипсэн хавтан нь дотоод засал чимэглэл, ханын суурь бүрэлт, хуваалтын хананд ашиглахад маш тохиромжтой, орчин үеийн барилгын материал юм. Энэ нь хөнгөн жинтэй, галд тэсвэртэй, дуу тусгаарлах чадвартай, ус чийгэнд тэсвэртэй төрөлтэйгээс гадна боловсруулалт, суурилуулалт нь маш хялбар байдаг. Мөн төрлүүдийн олон янз байдал нь үүнийг орон сууц, албан тасалгаа, худалдааны төв зэрэг олон орчинд өргөн ашиглах боломжийг бүрдүүлдэг.

Get a quote
Description
Documentation
FAQ

Бүтээгдэхүүний тодорхойлолт:

Гипсэн хавтан нь хоёр талдаа тусгай цаасаар бүрсэн, дунд хэсэгтээ шахсан гипс  материал агуулсан хавтгай, хөнгөн хийцийн барилгын материал юм. Ихэвчлэн хана, таазны доторлогоо, хуваалтын хийц, гоёлын элементүүдэд ашигладаг.

Гипсэн хавтан нь барилгын гипсээр үндсэндээ хийгддэг. Хамгийн түгээмэл төрөлд цаасан бүрхүүлтэй, цаасан бүрхүүлгүй болон гоёлын гипсэн хавтан ордог. Энэ нь хөнгөн жинтэй, суурилуулахад тохиромжтой; харьцангуй сайн галд тэсвэртэй бөгөөд галын тархалтыг сааруулж чаддаг; тодорхой хэмжээний дуу тусгаарлах чадвартай бөгөөд угсралтаар дамжуулан нөлөөллийг сайжруулж болдог; боловсруулахад хялбар бөгөөд энгийн багаж хэрэгслийг ашиглан ажиллах боломжтой. Гипсэн хавтанг ихэвчлэн дотоод тааз болон хана, жишээлбэл орон сууцны, албан газрын, худалдааны төвүүдийн тааз, мөн хуваалт хана болон арын ханын зориулалтаар ашигладаг.

Гипсэн хавтан

Гипсэн хавтангийн төрлүүд

Ердийн цаасан бүрхүүлтэй гипсэн хавтан
Энэ бол хамгийн түгээмэл төрөл бөгөөд гипсэн гол материалыг хоёр талаас цаасаар бүрж хийдэг. Цаасан бүрхүүл нь гипсэн хавтанд механик бат бөх чанар нэмэгдүүлж, гадаргуу дээр шавардлага хийх, обой наах зэрэг гоёлын ажиллагааг хөнгөвчилдөг. Ихэвчлэн дотоод ханын болон таазны суурь боловсруулалтад ашиглагддаг.

Усны хамгаалалттай гипсэн хавтан
Ердийн гипсэн хавтанг суурь болгон ашиглаж, тусгай усны хамгаалалтын найрлага нэмэх буюу гадаргууг усны хамгаалалттай болгож боловсруулдаг. Энэ төрлийн хавтанг чийг ихтэй орчин болох гал тогоо, угаалгын өрөөний хананд болон таазанд ашиглахад тохиромжтой.

Галд тэсвэртэй гипсэн хавтан
Тусгай галд тэсвэр нэмэгдүүлэгч бодис нэмэх эсвэл тусгай үйлдвэрлэлийн арга хэрэглэн гипсэн хавтангийн галд тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлсэн төрөл юм. Ихэвчлэн галын хамгаалалтын шаардлага өндөртэй орчин, жишээлбэл галын хана, аврах гарцын дагуух хана зэрэгт хэрэглэдэг.

 

Гипсэн хавтангийн онцлог шинжүүд

1. Хөнгөн жинтэй
Гипсэн хавтан нь харьцангуй хөнгөн тул зөөвөрлөх, байрлуулах, угсрах үйл явц хялбар байдаг. Жишээлбэл, стандарт хэмжээтэй (1200мм × 2400мм × 9.5мм) хавтанг нэг хүн барьж, угсрах боломжтой. Энэ нь барилгын ажлын хурд, бүтээмжийг дээшлүүлдэг ба хөдөлмөрийн зардлыг хэмнэнэ.

🔥 2. Сайн галд тэсвэртэй байдал
Гипс нь дотоод бүтэцдээ кристал хэлбэрийн ус агуулдаг тул өндөр халуунд өртөхөд энэхүү ус ууршиж дулаан шингээх замаар галын тархалтыг удаашруулдаг. Ердийн гипсэн хавтангийн галд тэсвэрлэх хугацаа ойролцоогоор 0.5 – 1.5 цаг хүрдэг бөгөөд энэ нь аюултай нөхцөлд хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, галыг унтраах цаг хугацаа олгодог.

3. Дуу тусгаарлах чадвар
Гипсэн хавтан нь тодорхой хэмжээний дуу тусгаарлах чадвартай. Хэдийгээр бүрэн дуу тусгаарлахгүй ч олон давхарлаж ашиглах эсвэл тусгай дуу тусгаарлагч материалтай хавсарч хэрэглэвэл дуу чимээний дамжуулалтыг үр дүнтэй бууруулдаг. Жишээ нь, хоёр давхар гипсэн хавтангаар хийсэн хуваалтын ханатай өрөө нь дуу чимээг ганц давхар ханатай өрөөнөөс илүү сайн тусгаарладаг.

4. Сайн боловсруулах боломжтой
Гипсэн хавтанг огтлох, өрөмдөх, хадах зэрэг боловсруулалтын ажилд хялбархан оруулж болдог. Засал чимэглэл хийж буй хүмүүс энгийн багаж, жишээлбэл хайч, гар хөрөө ашиглан өөрийн шаардлагад тохируулан хэмжээ, хэлбэрийг өөрчилж болдог. Энэ нь олон янзын ханын, таазны хэлбэрт тохируулан ажиллах боломжийг олгодог.

 

Гипсэн хавтангийн хэрэглээний чиглэл:

 

Дотор хана болон хуваалт хийхэд

→ Металл болон модон карказ дээр суурилуулж дотор хана, өрөөний хуваалт хийнэ.

 

Таазны доторлогоо хийхэд

→ Таазны дизайны шийдэлд өргөн хэрэглэгдэнэ.

 

Гоёлын элемент, гэрэлтүүлгийн нүх, тавцан гаргах

→ Зурагт ханын арын фон, таазны шаталсан хийц, гэрэлтүүлгийн ховил, тавцан хийхэд тохиромжтой.

 

Барилгын дулаан, дуу тусгаарлалт сайжруулах

→ Чулуу хөвөн, шилэн хөвөнтэй хамт хэрэглэснээр тусгаарлалтын үзүүлэлт сайжирна.

 

Гипсэн хавтан

 Үзүүлэлт ба хэмжээ:

Үзүүлэлт Стандарт утга
Урт 2.4 м, 2.5 м, 3.0 м
Өргөн 1.2 м (хамгийн түгээмэл)
Зузаан 9.5 мм, 12.5 мм, 15 мм (зориулалтаас шалтгаална)
Жин ~ 7–10 кг/м²
Галд тэсвэрлэлтийн зэрэг Стандарт, галд тэсвэртэй
Чийгт тэсвэртэй төрөл Ногоон өнгийн чийгт тэсвэртэй хувилбар
Дуу тусгаарлалт 35–60 дБ (бүтцээс хамаарна)

 

Гипсэн хавтангийн суурилуулалт:

 

Карказ бэлтгэх: Металл эсвэл модон карказыг хэмжээсийн дагуу суурилуулна.

 

Хавтанг тогтоох: Тусгай зориулалтын эрэг, шураг ашиглан карказ дээр бэхэлнэ.

 

Холболт хийх: Хавтангийн хоорондын завсрыг чигжих ба нягтруулах.

 

Дуусгах шат: Будаг, обой, плита гэх мэт өнгөлгөөний ажлыг хийдэг.

 

Дашрамд сонирхуулахад,Гипсэн хавтан нь хөнгөн, хэрэглэхэд хялбар, галд болон чийгэнд тэсвэртэй төрөлтэй, дотоод заслын уян хатан шийдэл бүхий өргөн хэрэглээтэй, орчин үеийн барилгын материал юм. Түүний тусламжтайгаар хурдан хугацаанд тэгш гадаргуутай, гоёмсог интерьер бүтээх боломжтой.

 

Гипсэн хавтан

 

 

 

 

  • About goods transportation

    We are responsible for transporting goods to Erlianhaote City and delivering them to the customs office in Erlianhaote.

  • Where is your company located?

    Our company has offices near Erlianhaote City and Beijing Daxing International Airport.

  • Are the products all in stock? If not, how long is the production cycle?

    Conventional products such as doors, flooring, aluminum-plastic panels, etc., are all in stock. Customized products such as steel structures may require processing, and the production cycle depends on the situation.

  • Does your company have a showroom?

    Our company's showroom is located in Erlianhaote City, and it is the largest building materials showroom in Erlianhaote City.

  • What is the cost of shipping goods to Ulaanbaatar?

    The cost of shipping goods to Ulaanbaatar is calculated based on the weight, name, and volume of your goods. The shipping costs vary for different types of goods.

  • Quality Control
  • Ample Stock
  • 24/7 Support
  • Rapid Delivery

Quality Assurance Crafting Sturdy Structures

Сонирхож буй бүтээгдэхүүн

Бид тун удахгүй тантай холбогдох болно.