Бүтээгдэхүүний тодорхойлолт:
Галд тэсвэртэй гипсэн хавтан нь ердийн гипсэн хавтантай ижил бүтэцтэй боловч дотоод бүтцэд нь галын дөлний тархалтыг удаашруулах нэмэлт нэгдлүүд агуулагддаг.
Уг хавтанг гал түймэр гарах эрсдэлтэй бүсэд ашигласнаар галыг тодорхой хугацаагаар саатуулж, аюулгүй нүүлгэн шилжүүлэлт хийх, барилгын бүтцийг хамгаалах боломжтой болгодог.
Хэрэглээний чиглэлүүд:
Амины орон сууцны гал тогоо, зуухны өрөө
Оффис, худалдааны төвийн авралын гарц, шатны хонгил
Зочид буудал, эмнэлэг, сургууль, нийтийн барилга
Лифтний шугам, цахилгаан болон серверийн өрөө
Галын аюултай тоног төхөөрөмж байрлах өрөө
Галд тэсвэртэй гипсэн хавтанг 1, 2, 3 цагийн галын хамгаалалтын ангилалтай байдлаар үйлдвэрлэдэг .
Үзүүлэлт ба стандарт хэмжээ:
Үзүүлэлт |
Утга / Тайлбар |
Урт |
2.4 м, 2.5 м, 3.0 м |
Өргөн |
1.2 м (стандарт) |
Зузаан |
12.5 мм (хамгийн түгээмэл), 15 мм |
Жин |
10 – 14 кг/м² (зузаанаас хамаарна) |
Цөм бүтэц |
Гипс + Шилэн фибр + Галд тэсвэртэй нэгдлүүд |
Гадаргуу |
Улаан, ягаан эсвэл саарал өнгийн тусгай цаас |
Галын тэсвэрлэлтийн зэрэг |
30 мин – 180 мин хүртэл (туршилтаар тогтооно) |
Дуу тусгаарлалт |
40–55 дБ (хийцээс хамаарна) |
Чийг тэсвэрлэлтийн түвшин |
Стандарт төрлөөр бол бага; харин гал+чийгний хамгаалалттай төрөл байдаг |
Дашрамд сонирхуулахад, Галд тэсвэртэй гипсэн хавтан нь орон сууц, олон нийтийн болон аж үйлдвэрийн барилга байгууламжид аюулгүй байдлыг нэмэгдүүлэх хамгийн чухал шийдэл юм. Энэ нь галыг тодорхой хугацаагаар барьж, амь нас, эд хөрөнгийг хамгаалах боломжийг бүрдүүлдэг.
Хэрэв таны төсөлд галын аюулгүй байдал чухал бол FR ангиллын гипсэн хавтан нь зайлшгүй шаардлагатай материал болох юм.