DONGYUAN since 2008, and DONGWEl is a part of DONGYUAN
Хэл: EN MG
News

Хөнгөн төмөр карказ

2025-06-03

Хөнгөн төмөр карказ нь хөнгөн жинтэй, бат бэх, угсрахад хялбархан , байгаль орчинд ээлтэй гэдгээрээ давуу талтай, гол материал нь халуун цайрдсан хөнгөн ган карказ юм , Эдгээр материалууд нь нарийн тооцоолол, дагалдах хэрэгсэлд тулгуурлан, даацын оновчтой системийг бүрдүүлдэг

    

Хөнгөн ган карказны давуу талууд:


1, Хөнгөн жинтэй – Уламжлалт төмөр бетон, тоосгон барилгатай харьцуулахад 30-50% хөнгөн.
2, Бат бөх, удаан эдэлгээтэй – Зэврэлт, галд тэсвэртэй тусгай бүрээстэй.
3, Хурдан угсралт – Үйлдвэрт бэлтгэсэн төмөр карказыг газар дээр нь шууд угсардаг тул цаг хугацаа хэмнэнэ.
4,  Дулаан тусгаарлалт сайн – Сэндвич хавтан болон дулаалгын материалтай хослуулснаар дулааны алдагдлыг багасгана.
5,  Газар хөдлөлтөд тэсвэртэй – Уян хатан хийцийн ачаар доргилтыг шингээх чадвартай.
6,  Экологийн хувьд ээлтэй – Барилгын хаягдал бага, дахин ашиглах боломжтой.

Хэрэглээ:


1, Орон сууц – Нэг болон олон давхар амины орон сууц
2, Аж үйлдвэрийн барилга – Үйлдвэр, агуулах, хүлэмж
3, Худалдаа, үйлчилгээ – Дэлгүүр, оффис, кафе
4, Нийтийн зориулалттай барилга – Сургууль, эмнэлэг

Угсралтын үе шат:


1, Суурийн ажил – Бага даацын хөнгөн суурьтай.
2, Карказ угсрах – Үйлдвэрлэсэн ган хийцийг угсрах.
3, Гадна хана, дээврийн угсралт – Сэндвич хавтан, төмөр өнгөлгөө.
4, Дотор заслын ажил – Ханын доторлогоо, цахилгаан, сантехник суурилуулах.

Сонирхож буй бүтээгдэхүүн

Бид тун удахгүй тантай холбогдох болно.

Online Service