DONGYUAN since 2008, and DONGWEl is a part of DONGYUAN
Хэл: EN MG
News

Фасадын хадаас буюу InsulationFasteners

2025-06-13

Фасадын хадаасны тодорхойлолт:

Фасадын хадаас (Insulation Fasteners) гэдэг нь барилгын гадна хана болон дотор хэсэгт дулаалгын материалыг (чулуун хөвөн, шилэн хөвөн гэх мэт) найдвартай, бат бөх тогтоох зориулалттай тусгай бэхэлгээний элемент юм. Фасадын хадаас нь дулаалгын системийн зайлшгүй нэг хэсэг бөгөөд зэврэлтэд тэсвэртэй, хөнгөн, хэмнэлттэй шийдэлтэйгээр үйлдвэрлэгддэг.

InsulationFasteners буюу Фасадын хадаас нь ихэвчлэн гаднах ханын дулаалгын системд дулаалгын хавтанг бэхлэхэд ашиглагддаг. Фасадын хадаасны олон янзын үзүүлэлтүүд байдаг бөгөөд энэ нь ихэвчлэн дулаалгын давхаргын зузаанаар тодорхойлогддог.

Фасадын хадаасны онцлог шинжүүд:

Материалын сонголт – Хуванцар (PP, PE), металл (цайрдсан ган), нейлон, зэвэрдэггүй ган гэх мэт.

Өндөр тогтворжилт – Салхи, хөлдөлт, чийг, механик ачаалалд тэсвэртэй.

Дулааныг сааруулдаг хүзүүвчтэй – Хүйтний гүүр үүсэхээс сэргийлдэг.

Төрөл бүрийн урттай – Дулаалгын зузаанд тааруулан сонгож хэрэглэнэ.

Хуванцар тэлэгчтэй – Гадна болон дотор хананд сайн барьцтай суух зориулалттай.

Мөн үүнээс гадна, энэхүү төрлийн бүтээгдэхүүн нь удаан эдэлгээтэй материалаар урласан болохоор цаг агаар, зэврэлтэд тэсвэртэй. Дээд зэргийн суналтын болон шахалтын бат бэх чанартай,суулгахад хялбар, хэрэглэгчдэд ээлтэй. Янз бүрийн үзүүлэлт, хэмжээтэй учраас төслийн янз бүрийн шаардлагыг хангах боломжтой юм.

Фасадын хадаасны давуу талууд:

 Урт хугацааны бат бөх байдал – Агаарын нөхцөлд олон жилийн турш хэлбэлзэлгүй ажилладаг.

 Хөнгөвчилсөн бүтэц – Ханыг ачаалахгүй, дулаалгын материалд сөрөг нөлөө үзүүлдэггүй.

 Аюулгүй угсралт – Бэхэлгээний хүч өндөр, материалыг хөврөх, унах эрсдэлгүй.

Дулаан алдалтыг бууруулна – Энергийн хэмнэлттэй барилга байгууламжид зайлшгүй.

 Чийгэнд тэсвэртэй – Мөөгөнцөр, ус чийгэнд сэвтэхгүй.

 Хэрэглээний чиглэлүүд:

Фасадын дулаалгын систем – EPS, XPS, чулуун хөвөн, шилэн хөвөн бэхлэх.

Барилгын дотор хананд – Сауны, дулаалга шаардлагатай хана.

 Бетон, тоосгон, хөнгөн блокон хананд – Бүх төрлийн хана бүхий барилгад тохиромжтой.

 Галд тэсвэртэй дулаалгын системд – Минерал хөвөн хавтанг бэхлэх.

Салхины ачаалал өндөр бүсэд – Тогтоцын бат бөх байдлыг хангах шаардлагатай орчинд.

Суурилалт хийх алхмууд:

Цооног гаргах – Дулаалгын хавтанг угсарсны дараа, тогтоох цэгүүд дээр 8–10 мм-ийн диаметртэй цооног өрөмдөнө.

Хадаас суулгах – Бэхэлгээний тэлэгчтэй хэсгийг нүхэнд хийж, хадаас эсвэл төв шрупыг хүчээр дарж оруулна.

Гүн суулгах – Хадаасны толгой дулаалгын гадаргуунаас бага зэрэг доош байрлах ёстой.

Нягт шалгах – Хөдөлгөөнгүй, хатуу бэхлэгдсэн эсэхийг шалгана.

Толгойг чигжих (сонголтоор) – Хүйтний гүүр үүсэхээс сэргийлж дулаалгын чигжээсээр таглаж болно.

 

Хэмжээ ба техникийн үзүүлэлтүүд:

ҮзүүлэлтУтга
Урт (мм)60 мм – 300 мм (дулаалгын зузаанд таарна)
Диаметр (мм)8 мм – 10 мм
МатериалХуванцар (PP, PE), металл (цайрдсан ган), нейлон
Толгойн төрөлТойрог, хавтгай, эргэдэг хүзүүвчтэй
Цооногийн диаметр8–10 мм (барилгын хананд цоолох диаметр)
Бэхэлгээний хүч0.6–1.5 кН (дунджаар, материалын төрлөөс шалтгаална)

 

Дүгнэлт:

Фасадын хадаас (Insulation Fasteners) нь дулаалгын материалын тогтворжилт, фасадын системийн найдвартай байдалд чухал нөлөөтэй. Угсралт нь энгийн бөгөөд олон төрлийн гадаргуу, дулаалгын материалд тохиромжтой. Барилгын дулаан алдагдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлтийг дэмжих оновчтой шийдэл юм.

Сонирхож буй бүтээгдэхүүн

Бид тун удахгүй тантай холбогдох болно.

Online Service