DONGYUAN since 2008, and DONGWEl is a part of DONGYUAN
Хэл: EN MG
News

Галд тэсвэртэй гипсэн хавтан

2025-07-03

Галд тэсвэртэй гипсэн хавтан нь барилгын аюулгүй байдал, ялангуяа галаас хамгаалах чиглэлээр маш чухал үүрэгтэй барилгын дотоод заслын материал юм.

Бүтээгдэхүүний тодорхойлолт:

Галд тэсвэртэй гипсэн хавтан нь ердийн гипсэн хавтантай ижил бүтэцтэй боловч дотоод бүтцэд нь галын дөлний тархалтыг удаашруулах нэмэлт нэгдлүүд агуулагддаг.

Уг хавтанг гал түймэр гарах эрсдэлтэй бүсэд ашигласнаар галыг тодорхой хугацаагаар саатуулж, аюулгүй нүүлгэн шилжүүлэлт хийх, барилгын бүтцийг хамгаалах боломжтой болгодог.

Усны хамгаалалттай гипсэн хавтан

Галд тэсвэртэй гипсэн хавтангийн хэрэглээний чиглэлүүд:

Амины орон сууцны гал тогоо, зуухны өрөө

Оффис, худалдааны төвийн авралын гарц, шатны хонгил

Зочид буудал, эмнэлэг, сургууль, нийтийн барилга

Лифтний шугам

Галын аюултай тоног төхөөрөмж байрлах өрөө

Галд тэсвэртэй гипсэн хавтанг 1, 2, 3 цагийн галын хамгаалалтын ангилалтай байдлаар үйлдвэрлэдэг .

Усны хамгаалалттай гипсэн хавтан

Галд тэсвэртэй гипсэн хавтангийн үзүүлэлт ба стандарт хэмжээ:

ҮзүүлэлтУтга / Тайлбар
Урт2.4 м, 2.5 м, 3.0 м
Өргөн1.2 м (стандарт)
Зузаан12.5 мм (хамгийн түгээмэл), 15 мм
Жин10 – 14 кг/м² (зузаанаас хамаарна)
Цөм бүтэцГипс + Шилэн фибр + Галд тэсвэртэй нэгдлүүд
ГадаргууУлаан, ягаан эсвэл саарал өнгийн тусгай цаас
Галын тэсвэрлэлтийн зэрэг30 мин – 180 мин хүртэл (туршилтаар тогтооно)
Дуу тусгаарлалт40–55 дБ (хийцээс хамаарна)
Чийг тэсвэрлэлтийн түвшинСтандарт төрлөөр бол бага; харин гал+чийгний хамгаалалттай төрөл байдаг

Дашрамд сонирхуулахад, Галд тэсвэртэй гипсэн хавтан нь орон сууц, олон нийтийн болон аж үйлдвэрийн барилга байгууламжид аюулгүй байдлыг нэмэгдүүлэх хамгийн чухал шийдэл юм. Энэ нь галыг тодорхой хугацаагаар барьж, амь нас, эд хөрөнгийг хамгаалах боломжийг бүрдүүлдэг.

Хэрэв таны төсөлд галын аюулгүй байдал чухал бол FR ангиллын гипсэн хавтан нь зайлшгүй шаардлагатай материал болох юм.

Галд тэсвэртэй гипсэн хавтан

Сонирхож буй бүтээгдэхүүн

Бид тун удахгүй тантай холбогдох болно.

Online Service